Монголын арьс шир, мах, хүнсний салбарынхан Узбекистаны бизнесийнхэнтэй түншлэлийн гэрээ хэлэлцээр хийлээ

Монгол-Узбекистаны форумын үеэр бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болов. Тус уулзалтад хоёр орны 100 гаруй компанийн төлөөлөл оролцсон юм. Монголын арьс шир, мах махан бүтээгдэхүүн, хүнс, санхүүгийн компаниудын удирдлага, захирлууд Узбекистаны бизнесийн салбарынхантай B2B уулзалт хийж, түншлэл, бизнесийн гэрээ хэлэлцээр хийв.

Монголын компаниуд тус орны зах зээлийг сонирхож, үйлдвэр барьж, төлөөлөгчийн газраа нээгээд эхэлжээ. Тухайлбал, Монголбазальт Ташкент хотод үйлдвэрээ барьж байгаа бол НУРА төв салбараа нээж, Voyage усны үйлдвэр мөн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулаад эхэлж.

Хоёр орны гадаад худалдааны эргэлт 10 сая ам.доллар. Монгол Улс арьс шир, хонь, ямааны мах, дотор гэдэс зэрэг 4.6 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол Узбекчүүд жимс, хүнс, хөргүүр, ачааны машин зэрэг 5.4 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ.

Share