38 саяын зах зээл ба ЕвроАзийн гарц
“Монгол–Узбекистаны Экспо–2026” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 30–31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит алхам боллоо. Энэхүү арга хэмжээ нь Узбекистаны бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад хэрэгжүүлж буй “Made in Uzbekistan” бизнес айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд B2B уулзалтуудаар дамжуулан хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг шууд холбосноороо онцлог байв. Экспог Монгол дахь Узбекистаны Худалдаа, Аж үйлдвэрийн танхим болон “Савдони ривожлантириш компанияси” компанийн санаачилгаар Улаанбаатар хот дахь “Made in Uzbekistan” худалдааны төлөөлөгчийн газарт зохион байгуулагдсан. Арга хэмжээнд Узбекистаны талаас хүнс, эмийн үйлдвэрлэл, барилгын материал, …










