Узбекистаны бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр албан ёсоор захиалах боломжтой боллоо

Узбекистан улсын бүтээгдэхүүнийг албан ёсоор үйлдвэрийнх нь үнээр захиалах боломжийг Альбарака халал фүүд ХХК танд олгож байна. Бид 2012 онд Монгол Улсын зах зээлд хөл тавьснаас хойш бүс нутгийн бизнесүүдийг холбож, олон улсын худалдааны найдвартай түнш хэмээх байр сууриа бататгаж ирсэн.

Узбекистан улс нь хөвөнгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөөгүй эко, хөвөн даавуу, бэлэн хувцас, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бид Монгол Улсын зах зээлд тасралтгүй 10 гаруй жил найдвартай нийлүүлж ирсэн туршлагатай

Манай компанийн импортын бүтээгдэхүүний хувьд MNS6648:2016, MNS2456:2009, MNS2457:2009, MNS05684:2006, MNS ISO7301:2000, MNS (CAC) 125:1998, MNS (CAC)4:95 зэрэг стандартыг хангасан.

Альбарака халал фүүд ХХК нь зөвхөн импортын чиглэлээр бус Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Узбекистан улсын зах зээлд амжилттай гаргасан арвин туршлагатай.

Иймд аж ахуй нэгж, үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчид та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Share