Дэлхийн улс орнууд Узбекистан улсыг хэдийн сонирхоод эхэлжээ
Дэлхийн улс орнууд Узбекистан улсыг хэдийн сонирхоод эхэлжээ. Хөрөнгө оруулалт ч хийж, үйлдвэр, компаниудаа барьж байна. Дэлхий дахинаа эдийн засгийн нээлттэй бодлогыг эрчимтэй явуулж байгаа тус улсыг хөрөнгө оруулагчид онилчихжээ. Узбекистан бол шинэ тутам хөгжиж буй, дараагийн Катар гэгдэж буй улс юм. Учир нь эдийн засгийн хувьд асар их боломж харагдаж буй улс гэж үзэж хөрөнгө оруулагчид хошуурч байна. Афганистан, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан улсуудтай хиллэдэг. Дэд бүтэц сайтай, онгоц үйлдвэрлэж байсан улс. Одоо бол машин үйлдвэрлэж байна. Үйлдвэр бизнесийн томоохон паркуудтай. Эцэг өвгөдийн үеэсээ худалдаа, наймаа хийж ирсэн энэхүү …








