Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар Монгол Улсад албан ёсоор нээгдлээ. Энэ нь хоёр улсын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалтын урсгалыг бодитоор нэмэгдүүлэх зорилго бүхий стратегийн шийдвэрийн үр дүн юм.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар 2024-2025 онд төрийн өндөр дээд түвшинд түүхэндээ анх удаа харилцан айлчлал хийсэн. Энэ үеэр худалдааны эргэлтийг 10–20 дахин өсгөх зорилт дэвшүүлсэн бөгөөд үүнийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотод Узбекистан улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын байгуулсан.
Үүний үр дүнд:
Монголын ноос, ноолуур, махан бүтээгдэхүүн, арьс шир, амьд мал экспортлох боломж өргөжиж, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний импорт нэмэгдэх суурь бүрдээд байна.
Монгол дахь Узбекистаны Худалдааны төлөөлөгчийн газар дараах чиглэлээр дэмжлэг үзүүлдэг:
- Монголын бизнесүүдэд Узбекистаны зах зээлд гарахад зуучлах;
- Түнш компани олох, B2B уулзалт, шууд холболт хийх;
- Зах зээлийн судалгаа, бизнес болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна
