ЦАХИЛГААН БАРАА

ARTEL – гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон электроникийн үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани нь өндөр технологийн салбарт инноваци бүтээж, тэдгээрийг цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд идэвхтэй нэвтрүүлдэг.

Компанийн бүтээгдэхүүнүүд байнга шинэчлэгдэн, илүү хүртээмжтэй, чанартай, олон үйлдэлт болж хөгжиж байна. ARTEL-ийн бүтээгдэхүүн нь 100% Узбекистаны үндэсний брэнд юм.

Тус компани нь  ОХУ, Казахстан, Киргизстан, Афганистан, Азербайжан, Тажикистан, Армени, Гүрж, Туркменистан улсууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлодог.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Бүгд Найрамдах Узбекистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын итгэмжлэгдсэн “Аль Барака Халал фүүд трейд” ХХК нь Монгол Улсад ARTEL брэндийн цахилгаан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.

Бид Монголын зах зээл дээр 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн арвин туршлагатай бөгөөд бараа бүтээгдэхүүнүүд нь MNS6648:2016, MNS2456:2009, MNS2457:2009, MNS05684:2006, MNS ISO7301:2000, MNS (CAC) 125:1998, MNS (CAC)4:95 зэрэг стандартын шаардлагыг хангасан гэдгээрээ давуу талтай.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, аж ахуй нэгжүүд 88282034 дугаар болон info@uzbekchamber.mn имэйл хаягаар холбогдоорой.