
ХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхимын дарга Д.Гэрэлдтуяа манай танхимд хүрэлцэн ирж албан уулзалт, танилцах уулзалт хийлээ.
Өвөрхангай аймгийн АГРОПАРК төслийн удирдагч, Оюуны хөгжлийн институтын захирал Ц.Адъяа манай танхимд зочиллоо.
Бүгд Найрамдах Узбекистан улсын зах зээлд нэвтрэх сонирхолтой дараагийн байгууллага маань албан ёсоор саналаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
2026 оны 03 дугаар сарын 30–31-ний өдрүүдэд зохион байгуулагдах “ЭКСПО-2026” арга хэмжээнд оролцуулах
Оролцогч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй сурталчлах
Бараа бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Узбекистан Улсын зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болно.
