Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов

Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одтой уулзаж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг бий болгоход харилцан мэдээлэл солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Тус уулзалтад МҮХАҮТ-д Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Саруул, ГХХАГ-ын дарга Э.Солонго, Монгол базальт ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд нар байлцлаа.

Монгол базальт ХХК нь өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт 20 гаруй жил амжилттай ажиллаж байгаа бөгөөд Узбекистан Улсад салбар компаниа байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

Share