
Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хоёр улсын бизнес форум болон ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хурал 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Форумд хоёр улсын 200 орчим бизнес эрхлэгч оролцов.
Форумыг нээж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын төр засгаас бизнесийн орчноо сайжруулж, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бодлого арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа талаар онцлоод хоёр орны бизнес эрхлэгчид харилцан холбоо тогтоож, түншилж, хөрөнгө оруулалт хийж ажиллахыг уриалав.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр -Од, “МҮХАҮТ хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хоорондоо холбогдох боломжуудыг өргөжүүлж байна. Энэ хүрээнд Узбекистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Монгол-Узбекистаны Бизнес форум” болон “Монгол-Узбекистаны Ажил хэргийн Зөвлөлийн анхдугаар ауралдаан”-ыг зохион байгуулж байгаадаа таатай байна.” гэв.
Мөн тэрбээр Монголын эдийн засаг, бизнесийн орчны талаар илтгэл тавьж, Узбекистаны сэтгүүлчид болон бизнес эрхлэгчид мэдээ мэдээлэл өглөө.

Мөн энэхүү уулзалтад Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн, санхүү, барилгын үйл ажиллагаа эрхлэгчид зэрэг 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон юм. Энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ салбаруудад хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах томоохон алхам болно гэдгийг хэллээ.
Энэхүү Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар хоёр улс орны худалдаа аж үйлдвэрийн танхимууд Улаанбаатар хот болон Ташкентад худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа байгуулахаар тохиролцов.
